Ирэх сарын 9-12-нд Туркийн Истанбул хотноо Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны олимпын эрх олгох сүүлийн тэмцээн болно. Тус тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүнийг Монголын чөлөөт бөхийн холбоо зарлажээ.
Уг нь бөхчүүдийг дахин сорилго барилдаан явуулж, хэн ялсан нь олимпын эрхийн төлөө хүч үзэх ёстой байсан ч МЧБХ-ны Удирдах Зөвлөлд ирсэн саналын дагуу журмын нэмэлт өөрчлөлтийг баталснаар багш, дасгалжуулагч, Удирдах Зөвлөлийн шийдвэрээр бөхчүүдийг сонгосон байна.
Эрэгтэй:
- 57 кг З.Занабазар (Улсын аваргын мөнгө)
- 65 кг Т.Тулга (Улсын аваргын мөнгө)
- 74 кг О.Сүлдхүү (Улсын аваргын алт)
- 97 кг Г.Ганхуяг (Улсын аваргын алт)
Эмэгтэй:
- 53 кг Б.Хулан (Улсын аваргын алт)
- 57 кг Б.Хонгорзул (Улсын аваргын мөнгө)
- 76 кг Э.Даваанасан (Улсын аваргын алт)
Сонгомол бөхөөр:
- 60 кг Батхуягийн Мөнх-Эрдэнэ
- 97 кг Балтмөнхийн Бадамдорж нар Дэлхийн эрхийн тэмцээнд эх орноо төлөөлнө.