Б.Энхболд: Бүрэн камертай ганц ч хорих анги байхгүй. Шаардлага тавихаар өөдөөс байнга төсөв ярьдаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг хэлэлцсэн. Энэ үеэр ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд:

Тэрбээр:

-ХЭҮК-т өнгөрсөн жил эрүүдэн шүүлттэй холбоотой 67 гомдол ирсэн байна. Энэ хүрээнд хорих ангиудад хяналт шалгалт хийсэн. 20 цагдан хорих байр, 6 хорих ангид хяналт шалгалтыг явуулсан. Тодорхой байгууллага албан тушаалтнуудад шаардлага зөвлөмж хүргүүлж хариуцлага тооцуулсан. Бид бүх боломжит хувилбараар камертай байхыг шаарддаг.

Монгол Улсад бүрэн камертай хорих анги ганц ч байхгүй. Шаардлага тавихаар өөдөөс санхүү, төсвийн асуудал байнга ярьдаг.

Тиймээс үүнийг шийдвэрлэх шаардлагатай. Дээр нь хорих ангид ажиллаж байгаа алба хаагчид энгэрийн камерыг огт хэрэглэхгүй байна. Уг нь тогтмол хэрэглэх ёстой. Дараа нь асуудал гарахаар камергүй гэх жишээний. Эрүүдэн шүүлт таслагдахгүй байгаад харамсаж байна. Одоог хүртэл янз бүрийн хувилбараар хэрэг хүлээлгэх, албадах, шахалт үзүүлэх арга тактикууд хэвээр байна.

Гэмт хэргийн улмаас 38 хүүхэд нас барж, 186 хүүхэд гэмтжээ
Гэмт хэргийн улмаас 38 хүүхэд нас барж, 186 хүүхэд гэмтжээ
 
Д.Бумдарь: Намууд нэр дэвшүүлэх журмаа ил болгож, жагсаалт буюу “нууц цэцэрлэг”-т нэр цэвэр хүмүүсээ оруулах хуультай
Д.Бумдарь: Намууд нэр дэвшүүлэх журмаа ил болгож, жагсаалт буюу “нууц цэцэрлэг”-т нэр цэвэр хүмүүсээ оруулах хуультай
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!