Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэмт хэргийн улмаас 38 хүүхэд нас барж, 186 хүүхэд гэмтжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний улирлалд насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдсэн 594 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 86 хэргээр буюу 16.9 хувь өссөн байна.

Гэмт хэргийн улмаас 613 хүүхэд хохирч, үүнээс 38 хүүхэд нас барж, 186 хүүхэд гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, хохирсон хүүхэд 96 буюу 18.6 хувь, нас барсан хүн 16 буюу 72.7 хувь, гэмтсэн хүүхэд 17 буюу 10.1 хувиар тус тус өссөн байна.

Цагдаагийн байгуулагаас хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийг бууруулахаар тодорхой үе шаттай ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд үүний нэг нь “Хүүхэд хамгаалал-2024” арга хэмжээ юм. Үүний хүрээнд эрсдэлт нөхцөлд байгаа 384 хүүхдийг илрүүлж, 309 хүүхдийн ар гэрт нөхцөл байдлын үнэлгээ хийж, орон нутгийн хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллага, албан тушаалтанд 196, асрамж халамжийн байгууллагад 30 хүүхдийг тус тус холбон зуучилсан байна.

Цагдаагийн байгууллагын “Хүүхдийн бүртгэл хяналтын сан”-ийн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн ангилалд 491 хүүхэд, хүчирхийлэл үйлдэгчийн ангилалд 891 насанд хүрэгчийг шинээр бүртгэж, хамтарсан багийн гишүүдтэй хамтран 78 хүүхдийн ар гэрийн нөхцөл байдлыг үнэлж ажилласан байна.

Д.Дагвадорж: Циркийг ирэх долдугаар сарын 7-нд нээж, түүхт 80 жилийн ойг нөхөн тэмдэглэнэ
Д.Дагвадорж: Циркийг ирэх долдугаар сарын 7-нд нээж, түүхт 80 жилийн ойг нөхөн тэмдэглэнэ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.