Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын /ШӨХТГ/ ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна. Тус бүрэлдэхүүн хэсэг Баянхонгор, Говь-Алтай аймагт сургалт зохион байгуулжээ.
“Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэх нь᠌” сэдэвт сургалтад тус аймгуудын хэвлэл мэдээллийн байгууллага, улс төрийн намын төлөөллүүд болон сонгуулийн хороо, хэсгийн хороодод ажиллах албан хаагчид хамрагдсан байна. Ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллажээ. ШӨХТГ-ны 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/24 дугаартай тушаалаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, хууль эрх зүйн мэдлэг олгох сургалт зохион байгуулах ажлын хэсэг ийнхүү орон нутагт иргэдэд сургалт орж байгаа юм.