Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар хотын дарга тэргүүтэй нийслэлээс сонгогдсон гишүүдтэй Их тэнгэрт уулзаж нэр дэвшилтийн ерөнхий зарчмаа танилцуулж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар хотын дарга тэргүүтэй УИХ-д нийслэлээс сонгогдсон гишүүдтэйгээ Их Тэнгэрт сонгуулийн нэр дэвшилттэй холбоотой асуудлаар уулзаж буй тухай албаны эх сурвалж бидэнд мэдээллээ.

Тодруулбал, ирэх 6 сард болох УИХ-ын сонгуульд намаас өрсөлдөх нэр дэвшигчидтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байгаагаас гадна залуучуудаа хэрхэн оролцуулах, намын дүрэмд зааснаар нэр цэвэр хүмүүсээ хэрхэн жагсаах зэрэг ерөнхий агуулгуудаа ярилцаж буй аж.

Дашрамд сануулахад, МАН УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр горилогчдоос өргөдлийг нь хүлээн авч эхэлсэн бөгөөд горилогчдын өрсөлдөх эсэх болон тойрог, жагсаалтын альд багтаах эсэхтэй холбоотой шийдвэр гараагүй байгаа юм. Харин нэр дэвших хүсэлтэй гишүүд намдаа хүсэлтээ гаргасаар буй.

Тухайлбал, өнөөдөр НЗД-ын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П. Сайнзориг СХД-т, харин Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг Чингэлтэй дүүрэгт нэр дэвших хүсэлтээ өгсөн билээ.

Сурагчийнхаа биед халдсан багшид 10 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ
Сурагчийнхаа биед халдсан багшид 10 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.