Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурагчийнхаа биед халдсан багшид 10 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

Цахим орчинд 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сургуульд сурагчийн биед халдаж буй дүрс бичлэг нийтлэгдсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар бүртгэлд авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байх ерөнхий боловсролын сургуулийн багш О нь тус сургуулийн сурагчийн биед халдсан үйлдэл тогтоогдсон байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулах саналтай тус аймгийн шүүхэд шилжүүлэн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүгчийн захирамжаар зөрчилд холбогдогчид 20 цагийн албадан сургалтад хамруулах, 10 хоног баривчлах шийтгэл оногдуулж, шийдвэрлүүлжээ.

Шөнийн цагаар удаа дараа бусдын амь насанд заналхийлсэн зурвас илгээсэн этгээдийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Шөнийн цагаар удаа дараа бусдын амь насанд заналхийлсэн зурвас илгээсэн этгээдийн хэргийг прокурорт шилжүүлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.