Засгийн газрын хуралдааны үеэр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр,
-Шинжлэх ухааны технологийн тухай хуулийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцэж УИХ-д өргөн барихыг дэмжлээ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хөгжил дэвшилд хүрч чадаагүй, өрсөлдөх чадвар нэмэгдээгүй, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн бидний хүссэн хэмжээнд хүрээгүй, өнөөөдөр ажилгүйдэл ядуурал Улаанбаатар хотын утаа түгжрэлийн асуудал, Монгол хүн нэг цаг хамгийн бага бүтээмжтэй ард түмэн багатай болсон шалтгаан нь шинжлэх ухаантай холбоотой. Иймээс Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 6 бодлогын хүрээнд Ерөнхий сайд анх удаа шинжлэх ухааны технологийн үндэсний зөвлөлийг даргалдаг болсон. Цаашид Монгол Улс шинжлэх ухаан, инновацид тулгуурлаж хөгжих гарц байгаа. Үүнээс өөр сонголт байхгүй.
Харамсалтай зүйл болсон нь үе үеийн Засгийн газар Үндсэн хуулиа зөрчжээ.
Үндсэн хуулийн 38.2-т Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхэд Засгийн газар шинжлэх ухаан технологийн нэгдсэн бодлогоо УИХ-аар батлуулж дараа нь улсын эдийн засаг нийгмийн хөгжлөө батлуулах ёстой улс юм байна. Харамсалтай нь, Үндсэн хуулийн заалтаа 1990 оноос хойшхи бүх Засгийн газар үүнийгээ биелүүлж чадаагүй алдаа завхарлууд гарсан учраас магадгүй өнөөдөр шинжлэх ухааны хөгжилд бий болсон инноваци, шинэ мэдлэгүүдийг эдийн засагтаа бид шингээж чадаагүй тул эдийн засаг өрсөлдөх чадваргүй болсон гэв.