147-Р сургуулийн 9-р ангийн сурагч ангийнхандаа сонирхуулах зорилгоор нулимс асгаруулагч цацсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл нулимс асгаруулагчийг ямар албаныхан ашигладаг болох, жирийн иргэд биедээ авч явж болдог эсэх талаар ЦЕГ-аас тодруулахад,
"Нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчийг Цагдаагийн албаны тухай хуульд тусгай хэрэгсэл гэж хуульчилсан бөгөөд цагдаагийн алба хаагчид хэрхэн биедээ авч явж, хэрэглэх талаар маш тодорхой зохицуулсан байдаг. Мөн гэрээт харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хуулийнхаа хүрээнд хэрэглэж байна. Жирийн иргэд биедээ авч явахыг зохицуулсан зохицуулалтгүй. Дээрх бүртгэгдсэн мэдээллийн хувьд яг энэ байдлыг тодруулахаар олон талт ажиллагааг хуулийн дагуу хэрэгжүүлдэг" гэх мэдээллийг өглөө.