Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж твиттер хуудсаараа дамжуулан С.Зориг агсныг амиа алдахаас өмнөх Ерөнхий сайдын томилгоотой холбоотой асуудлаар тайлбар хийлээ. Тэрбээр,
"Коммунистууд увайгүй. Ерөнхий сайд болох гэж байсан гээд л хуучин, шинэгүй чичрэх юм. С.Зориг алагдах хүртэл энэ үг тэдний амнаас гараагүй. Харин алахаас бусдаар түүнийг гутааж доромжилдог байсан юм. Н.Багабанди тэр үед Тамгын газрынхаа бичигт МҮАН-аас Ерөнхий сайд байх боломжтой гэж нэр дурдахдаа С.Зориг гэж оруулаагүй.
Ерөнхий сайдад нэр дэвшигчээс "Ш.Отгонбилэгийг буцааж, Эрдэнэтийн захирлаар тавина" гэх баталгааг МАХН, Н.Багабанди шаарддаг байв. С.Зориг тэр үед Монгол-Оросын ЗГ-ын коммиссын дарга. Тийм шахалтад "поёзд ушёл" буюу "боломжгүй" гэж хариулаад нүүр өгдөггүй байв. Тэд С.Зоригийг Ш.Отгонбилэгийг халсан гол буруутны нэгээр тодруулчихсан байсан цаг" гэв.