Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СХД-ийн 700 гаруй иргэн гарааны бизнесээ амжилттай эхлүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

“Төгсөлтийн аргачлал” туршилтын хөтөлбөрийн тайлант өдөрлөг өнөөдөр /2024.04.11/ боллоо. Тус хөтөлбөрт Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг 716 иргэн оролцож, мэргэжлийн сургалтыг амжилттай төгсөн гарааны бизнесээ эхлүүлээд байна.

Дээрх иргэд маань өөрсдийн гараар урласан төрөл бүрийн оёдол, эсгий урлал, гутал, арьсан эдлэлээ олон нийтэд дэлгэн сурталчилж, хоол үйлдвэрлэл, үсчин, гоо сайхан, бариа заслын мэргэжлийн ур чадвараа практик хэлбэрээр олон нийтэд таниуллаа.

Гарааны бизнесээ амжилттай эхлүүлээд буй эдгээр иргэдийг Сонгинохайрхан дүүргийн Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв, Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв, Ховор угалз сургалтын төв, Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны бизнес сургалтын төв хамтран бойжуулж, чадавхжуулах сургалтыг амжилттай зохион байгуулсан билээ. Тодруулбал, тус дөрвөн төв дээр оёдол, гар урлал, модон эдлэл, дугуй засвар, гагнуур, үсчин, гоо сайхан зэрэг 18 нэр төрлийн сургалт явагдаж мэргэжлийн ур чадварыг олгосон юм.

Энэхүү чадавхжуулах сургалтад амжилттай суралцсан иргэдэд гарааны бизнесийг нь дэмжих хөрөнгө оруулалт болгож хэрэгцээт тоног төхөөрөмжүүд гардуулан өгсөн ба сургалтад хамрагдан тоног төхөөрөмжийн дэмжлэг авсан иргэд маань өнөөдөр өөрсдийн бизнесийг амжилттай эхлүүлээд байгаа нь энэ юм.

Мөн эдгээр иргэдийг үргэлжлүүлэн тоног төхөөрөмжтэй харьцах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зэрэг сургалтад хамруулж байна. Гарааны бизнесээ эхлүүлээд удаагүй байгаа ч амжиргаагаа дээшлүүлэн, өрхийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх хүсэл, эрмэлзлэлтэй эдгээр иргэдийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас онцгойлон анхаарч, цаашид өсөн дэвших боломжоор бүрэн ханган ажиллана гэдгийг дуулгахад таатай байна.

Н.Энхболд: Хяналт шалгалтын тухай хуулийн төсөлд УИХ-ын нэг гишүүн нэгээс дээш түр хороонд орж ажиллахгүй байхыг заасан
Н.Энхболд: Хяналт шалгалтын тухай хуулийн төсөлд УИХ-ын нэг гишүүн нэгээс дээш түр хороонд орж ажиллахгүй байхыг заасан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.