Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АХБ: Монгол Улсын эдийн засаг 2024 онд 4.1 хувиар өснө

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 21 секунд

Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийг 2024 онд 4.1 хувиар өснө гэж таамаглаж байна. Цаашид 2025 онд 6 хувийн өсөлттэй гарах төлөвтэй байгааг уул уурхайн эерэг нөлөөллөөс үүднэ гэж тус банкны Ахлах эдийн засагч Эдуард Фабер хэлэв. Тэрбээр 2023 онд Монгол Улсын эдийн засгийг тогвортой байсан гэж тодорхойлсон юм. Энэ талаар хэлсэн үгэндээ “2023 онд эдийн засаг 7 хувийн өсөлттэй тогтвортой байсан. Макро эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан. Төсвийн тэнцэл, төлбөрийн тэнцэл ашигтай гарснаар эдийн засаг сайжирсан. Гадаад валютын нөөц сэргэж, инфляц буурч, улсын өр буурсан” гэлээ.

Азийн хөгжлийн банкнаас өнөөдөр "Азийн хөгжлийн төлөв 2024" эдийн засгийн тайланг танилцуулсан бөгөөд Монголын эдийн засгийн төлөвийг ийн таамаглаж байгааг мэдээлсэн билээ. Тус банкнаас өмнө нь есдүгээр сарын тайлан мэдээлэлдээ Монгол Улсын эдийн засаг 2024 онд 6.1 хувийн төсөөллөөс ялимгүй буурч 5.9 хувь байхаар байхаар төсөөлж байв.

“Лхагвын тойм“ нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж оролцоно
“Лхагвын тойм“ нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж оролцоно
 
ҮСХ: Өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн сарынхаас 1.7 хувиар буурчээ
ҮСХ: Өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн сарынхаас 1.7 хувиар буурчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.