Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Өнөрцэцэгийг сэтгүүлчээр ажиллах эрхийг түдгэлзүүлсэн шүүгчийн шийдвэрт давж заалдах шүүх хурал маргааш болно

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 7 секунд

Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг сэтгүүлчээр ажиллах эрхийг түдгэлзүүлсэн шүүгчийн шийдвэрт давж заалдах шүүх хурал маргааш 13:30 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд болно.

Тодруулбал,

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Н.Өнөрцэцэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Зариг.мн” сайтын нэрийн өмнөөс эрхлэгч, сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байдаг.

Улмаар шүүх саналыг хүлээн авч хянан хэлэлцээд яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, яллагдагчийн хувийн байдал болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор яллагдагч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хүртэл хугацаанд сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн юм.

Боловсролын сайд БОЛОВСРОЛГҮЙ тайлбар хэлж, хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл гаргав
Боловсролын сайд БОЛОВСРОЛГҮЙ тайлбар хэлж, хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл гаргав
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.