Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лу.Гантөмөр: Монголчуудын хамгийн том зовлон бол ядуурал. Магадгүй энэ нь эрх баригчдын хүсэл байх

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Нийслэлийн Ардчилсан намын Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2024.04.05/ болж байна. Энэ үеэр АН-ын дарга Лу.Гантөмөр:

-Өнөөдрийн Монголчуудын хамгийн том зовлон бол ядуурал. Магадгүй энэ нь эрх баригчдын хүсэл байж магадгүй. Ядуурлаар шалтаглаж Монголын ардчиллыг нухчин дарах оролдлого байж магадгүй гэж хардаж байна. Эрүүл саруул ухаантай Монгол хүмүүс мөртлөө Монгол Улсын хөгжлийн тухай ерөөсөө бодохгүй байна. Бодлого гаргахгүй, сэтгэхгүй байна. Энэ нь их тодорхой харагдаж байна. Иргэдийн амьдралын чанар өдрөөс өдөрт муудаж байна.

Би Монголын ирээдүйн хөгжлийг нууцыг Сонгинохайрхан, Баянзүрх дүүргээс хайж байгаа шүү. Тэнд эрч хүч, нүдний гэрэл нь ассан хүүхдүүд байна. Үүнийг бид мартаж болохгүй.

Ирэх дөрвөн жилд бид Улаанбаатарыг бүрэн утаагүй болгоно. Үүнд шийдэл байна.

Ховд-Улиастайг холбох хатуу хучилттай замын ажил эхэллээ
Ховд-Улиастайг холбох хатуу хучилттай замын ажил эхэллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.