Цагдаагийн дөрвөн алба хаагч нийлж, 13 настай охиныг хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэрэг гарсан. Уг асуудалд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Цагдаагийн нэр бүхий 4 албан хаагчийг албанаас нь чөлөөлж шалгаж байна. Орон нутаг, овог нэр, холбогдсон албан хаагчийн нэрсийг хэлэх боломжгүй. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль бий. Уг хуулиар дээрх мэдээлэл нь хүний эмзэг мэдээлэлд ордог. Тухайн хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болохгүй. Алба хаагчид гэм буруутай нь тогтоогдвол цагдаагийн байгууллага өмгөөлж хамгаалахгүй" гэх тайлбарыг өгсөн байдаг.
Харин өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод үүрэг чиглэл өгсний дагуу ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажилласан. Улмаар уг албан хаагчдыг баривчилсан бөгөөд яг одоо үргэлжлүүлэн хорих эсэх цагдан хорионы шүүх хурал болох гэж байгаа аж.
Тэдний гурвыг нь Сэлэнгэ аймагт байхад нь баривчилсан бөгөөд нэгийг нь хотоос барьсан байна. Нэг албан хаагчийн тухайд уг мэдээллийг гарсны дараа амиа хорлохыг завдсан үйлдэл хийсэн байна.
13 настай охиныг хүчирхийлсэн гэх цагдаагийн албан хаагчдыг БАРИВЧИЛЖЭЭ‼️‼️@Enkhbayar_bat @OyunerdeneMN @OdontuyaS @UndramChinbat @OyunchimegAyur @M_Oyunchimeg pic.twitter.com/V52kheHR5o
— UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn) April 5, 2024