Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Эрүүгийн онц ноцтой гэмт хэргийн талаар ХЗДХ-ийн сайд урьдчилсан дүгнэлт хийх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, нөлөөлөх нь хуулиар хориотой

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 19 секунд

Цагдаагийн албан хаагчид бүлэглэн 13 настай охиныг хүчирхийлсэн гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл уг мэдээлэлд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өөрийн твиттер хаягаараа дамжуулан тайлбар өгчээ. Тодруулбал, тэрбээр "Тодорхой шалгагдаж буй гэмт хэргийн асуудлаар мөрдөх алба зөвхөн прокурорын байгууллагын зөвшөөрлөөр, зөвшөөрсөн хүрээнд мэдээлэл хийх хуультай. Зөвшөөрөлгүй мэдээлэл хийвэл тухайн мөрдөгч, хууль сахиулагч 1-5 жил хорих ялтай гэмт хэрэгт буруутгагдана. Хэвлэлээр гарч буй асуудал бага насны хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тул нээлттэй мэдээлэх нь хүүхдийн эрх зүйн байдлыг хөндөнө.

Прокурорын байгууллага хэвлэлээр гарч буй мэдээлэлд тайлбар, мэдээлэл хийх боломжоор мөрдөх албыг хангах нь зөв байх. Бүх насаар хорих ялтай, шалгагдаж буй, нотлогдож батлагдаагүй эрүүгийн онц ноцтой гэмт хэргийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд урьдчилсан дүгнэлт хийх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, нөлөөлөх нь хуулиар хориотой бөгөөд гэмт хэрэгт тооцогдоно" хэмээлээ.

Бэлчээрийнхээ 70 хувийг СҮЙТГЭСЭН төрийн буруу бодлого, шагналд “хайртай” малчдын сэтгэлгээ хоёрыг өөрчилье
Бэлчээрийнхээ 70 хувийг СҮЙТГЭСЭН төрийн буруу бодлого, шагналд “хайртай” малчдын сэтгэлгээ хоёрыг өөрчилье
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК дотоодын зах зээлд гаргасан этт бондын “Транч-2”-ын төлбөрийг хүүгийн хамт өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.