Сэтгүүлч Б.Ганчимэгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ярилцсан "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэг өчигдрөөс цацагдаж эхэллээ. Тус нэвтрүүлгээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэтийн 49, нүүрсний хэрэг, ҮХӨ зэрэг чухал асуудлуудаас гадна С.Зоригийн хэрэг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухай олон сонирхолтой сэдвийн хүрээнд ярилцжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэвтрүүлгийн үеэр "Ц.Элбэгдоржийг "Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хий" гэхэд Ч.Сайханбилэг тухайн үедээ бараг УЙЛЖ байсан гэдэг. С.Зоригийг алсны дараах системийн авлига Ерөнхий сайдаа хүртэл ийм хэмжээний бүлэглэлийн дарамтад оруулж байсан гэсэн үг" гэв.