Сэтгүүлч Б.Ганчимэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ярилцсан "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэг өчигдрөөс эхлэн улс орон даяар цацагдаж эхэлсэн. Уг нэвтрүүлгээр Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амиа алдсан хэрэг, "Эрдэнэт"-ийн 49 хувь боолон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой асуудлыг ярьсан юм.
Тэгвэл дээрх нэвтрүүлэгтэй холбоотойгоор Прокурор асан Г.Эрдэнэбат сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Тэрбээр "Манай Ц.Нямдорж хажууд нь худлаа ярих нь хүртэл сүртэй, хэсэг зууртаа дуулиантай, мэргэжлийн хорон хүн байжээ. Ийм хачин эргүү ярианд одоо юу гэж хариулах юм бэ" гэжээ.