Реппер Rokit bay өнөөдөр /2024.03.25/ өглөө "Дахиж FLA-д дисс хийхгүй" гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл FLA, Rokit bay-д зориулан хоёр дахь дисс дуугаа бэлдэж буйгаа өөрийн цахим хуудсандаа бичжээ.
Тэрбээр "Нэг халзан реппер насаараа Эминемийг дуурайснаа хийсэн дисс нь хүртэл Эминемийн killshot-ийг яг таг хуулсан байдаг шүү. Дандаа золбин дуу хийж Монголын хип, хопийг инээдэм болгосноо соёл гэж ярихгүй. Би бол болихгүй. REAL for the hip hop culture чинь би байна. Round 2 coming soon" гэжээ.
FLA дуундаа "Золбин репперүүдийг би үргэлж зуурсаар л байна. Ах зах надад хамаагүй зүгээр холхон бай" гэсэн бол Rokit bay "Миний карьер бол нар, чинийх дэнлүү. Ганц явсан дууных нь flow нь хулгай. Өөрийгөө ч олоогүй өт. Монголын trap-ийн хаан гэж солиорч гудамж ярихгүй ээ. Diss хийх амархан, дуу хийх хэцүү" гэдгийг онцолсон байдаг.