Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

DISS: Rokit bay Flag ялаатай зүйрлэсэн бол Fla түүнийг Вьетнам засварчин гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 18 секунд

Хип хопт дурлагсад “Loi4ixcoн” бүлгийг андахгүй. Тус бүлгийн гишүүн, реппер FLA буюу Б.Жавхлантөгс нь өнөөдөр 16:00 цагт Rokit bay-д зориулсан дисс дуугаа цацсан бол Rokit bay түүнд хариу барьж 21:30 цагт BLAAVGAI нэртэй дуугаа цацлаа.

- Нэрийг минь хэлэхээ болихоор үхнэ түүний ялааны настай замнал -

Rokit bay Flag ийн дисслэв.

- Миний карьер бол нар, чинийх дэнлүү. Ганц явсан дууных нь flow нь хулгай. Өөрийгөө ч олоогүй өт. Монголын trap-ийн хаан гэж солиорч гудамж ярихгүй ээ.

Diss хийх амархан, дуу хийх хэцүү. Авьяасгүй болохоороо хуулчихъя гэж бодсон уу. Надад атаархаж явдгийг чинь мэдсэн. Аль хэдийн толгойд чинь амьдардгаа бас мэдсэн.

Балай авгай сошиолоор над руу дайрна. Чамд crew, надад арми. Би чиний толгой дотор амьдарч байна. Өдийг хүртэл өөрийн хүчээр гарч ирж чадаагүй. Надаас л болж чамайг олсон. Намайг Франк Энштейн гэж дууд. Би үхсэн карьерийг чинь амилууллаа.

Гаднаа гяланцаг дотроо паланцаг. Яармагийн зам шиг явцгүй карьер чинь жоохон ч гэсэн урагшлаасай. Атаархуу зан чинь оркуудын зан шүү. Өөрийнхөө дотрыг нэг дурандаасай.Найзууд нь дэмжээд явахгүй. Нэрнээс минь хэмлээд явахгүй. Надаар тэр өвчилсөн. Тэгэхээр миний дүү сэтгэлзүйн эмчээр нэг явах уу

Дуулах сэдэвгүй. Учир нь тэр амьдрал үзээгүй, туршлага нимгэн. Хатуу үг даах чадалгүй дорой, сэтгэлийн хатгүй хучлага нимгэн. Хүч гаргасангүй хурууны үзүүрээ дарахад л чамд таарч байна Нэрийг минь хэлэхээ болихоор үхнэ түүний ялааны настай замнал.

- Надаас асууна нэг халзан хүү харагдаагүй биз -

Реппер FLA дуундаа:

-Ард түмний хайртай хүү поп дуучин Rokit Gay ямар ч утгагүй дуу хийнэ. Малнууд нь яаж ийгээд тэндээс нь утга нээнэ.

Алуурчны дүрээ хаясан маясан за болио яах гэсэн юм. Жүжиглэмээр байсан юм бол СУИС-т орохгүй яасан юм. Тэнэг эргүү биш болохоор би ганц л дүртэй. Жинхэнэ эр хүн болохоор би гудамжинд олон дүүтэй.

Eminem хэн сайн дуурайх вэ тэмцээнд нэгт Quiza, хоёрт Rokit Bay энэндээ ч түрүүлээгүй юм даа.Gangbay чамайг бодвол чамаас олон хип хоп дуутай. Vietnam засвараар дүүрэн чиний ойрын хамаатнууд чинь байна. Надаас асууна нэг халзан хүү харагдаагүй биз. Уучлаарай би тийм гөлөг огт хараагүй юм байна.

Думц мумц гээл хүүхэлдэйгээ л хийж байх юм биш үү. Дуу муу гэхийн оронд тоглоомоо л тоглох юм биш үү. Нийгэм ийм новшийн байгаа нь чиний фенүүдийнх л байх. Бүх репперүүд айж яв, намайг амьд сэрүүн байхад. Золбин репперүүдийг би үргэлж зуурсаар л байна. Ах зах надад хамаагүй зүгээр холхон бай.

- Фенүүд л бид хоёрыг талцуулчихлаа-

FLA гуравдугаар сарын 13-нд "PODCAST ROOM" нэвтрүүлгийн үеэр реппер Rokit bay-тэй "үзэлцэхээр" шийдсэн гэдгээ дахин баталсан. Тэрбээр:

- Би Roockie-ийн Yoton нэвтрүүлэгт орсон. Намайг Реппер Цэцэ, Rokit bay хоёрын алийг нь сонгох вэ гэхээр би дуртай репперээ сонгосон. Би угаасаа Rokit bay-ийн дуунд дургүй. Хүмүүсийг ч дуртай байхаа болиосой гэж боддог гэж хэлсэн. Угаасаа энэ миний бодол.Rokit bay-ийн буруу байхгүй л дээ. Тэр хүн юу ч хэлээгүй. Би нэвтрүүлэгт орж өөрийнхөө үзэл бодлыг хэлсэн. Тэгээд одоо ганцхан арга л үлдлээ. Дисс хийлцье. Энэ нэвтрүүлгээр шууд хэлье. Rokit bay-тэй дисс хийе.

Үнэхээр тэр орк массынхаа ярьдаг шиг Монголын номер 1 реппер, оролдож болохгүй хүнээр оролдсон юм бол аймар дуу хий. Би бэлэн.

Гэтэл Rokit bay-ийн дууны сэдэв нь аллага, хүн тамалсан л сэдэвтэй байдаг биз дээ. Би Rokit bay-д дисс хийх хэмжээний бол дургүй биш. Ард түмэн буюу фенүүд л бид хоёрыг талцуулчихлаа. Дисс хийхээс өөр аргагүй байдалд орууллаа.

“Rokit bay”-ийн сануулга: “BLAAVGAI”
“Rokit bay”-ийн сануулга: “BLAAVGAI”
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.