Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гаалийн газрын дарга хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Авлигатай тэмцэх газраас 2024 оны гуравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд Эрүүгийн 840 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Тухайлбал,

  • Завхан аймгийн Сонгино сумын удирдах албан тушаалтан “Х” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх,
  • Баянгол дүүргийн ...-р сургуулийн удирдах албан тушаалтан “М” албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх,
  • Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтан “У” нь хахууль авсан гэх,
  • Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдах албан тушаалтан “Б” нь бусдад хууль бус давуу байдал бий болгосон гэх,
  • Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдах албан тушаалтан “М” нь албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан хясан боогдуулж хахууль авсан гэх,
  • Дорнод аймгийн Гаалийн газрын удирдах албан тушаалтан “В” нь бусдаас хахууль авсан гэх эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгажээ. Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ гэж АТГ-аас мэдээлэв.
Замын Үүд дэх гаалийн агуулахад 5000 мянган хуурамч архи хураагджээ
Замын Үүд дэх гаалийн агуулахад 5000 мянган хуурамч архи хураагджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.