Хип хопт дурлагсад “Loi4ixcoн” бүлгийг андахгүй. Тус бүлгийн гишүүн, реппер FLA буюу Б.Жавхлантөгс нь өчигдөр 16:00 цагт Rokit bay-д зориулсан дисс дуугаа цацсан бол Rokit bay түүнд хариу барьж 21:30 цагт BLAAVGAI нэртэй дуугаа цацсан. Тэгвэл Rokit bay "Нэг мэдэгдэл хийчихье. Одоо би үргэлжлүүлж дисс xийxгүй. Намайг юу гэж хэлнэ үү хамаагүй. Мундаг дисс хийсэн байвал ялагдлаа хүлээнэ. Муу дисс хийсэн байвал олон юм онхолдохгүй. Одоо энэ асуудлыг хаяаад урдах ажлууддаа төвлөрцгөөе.
Хувь хүн рүү доромжилж дайрах биш дүгнэлттэй шүүмжилдэг соёл бас дэлгэрээсэй гэж бодож байна.
Миний хувьд бол ямар нэг хувийн өш хонзон санасан юм бол байхгүй шүү. Спорт байсан л гэж харлаа. Одоо цомгийн ажилдаа 100 хувь анхаарлаа хандууллаа. Удахгүй шинэ дуугаар уулзъя" гэжээ.
Тэрбээр дуундаа FLA-г "Нэрнээс минь хэмлээд явахгүй. Надаар тэр өвчилсөн. Тэгэхээр миний дүү сэтгэлзүйн эмчээр нэг явах уу. Дуулах сэдэвгүй. Учир нь тэр амьдрал үзээгүй, туршлага нимгэн. Хатуу үг даах чадалгүй дорой, сэтгэлийн хатгүй хучлага нимгэн. Хүч гаргасангүй хурууны үзүүрээ дарахад л чамд таарч байна Нэрийг минь хэлэхээ болихоор үхнэ түүний ялааны настай замнал" гэж дисс хийсэн юм.
Сонирхуулахад Rokit bay "Пуужин Баяраа" концертоо есдүгээр сарын 14-нд хийхээр болсон билээ.