ОХУ-ын нийслэл Москва хотын "Крокус сити" концертын танхимд Баасан гаригт зэвсэгт этгээдүүд гал нээснээр 133 хүн нас барж , олон хүмүүс шархдсан гэдгийг "BBC" агентлаг мэдээллээ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Путин гуравдугаар сарын 24-ний Ням гаригийг гашуудлын өдөр болгон зарласан байна.
Халдлагатай холбоо хамааралгүй гэдгээ Украины албаныхан мэдэгджээ. Тухайлбал, Украины Гадаад хэргийн яам, Ерөнхийлөгчийн зөвлөх, Цэргийн тагнуулын агентлаг бүгдээрээ "Украин халдлагад оролцоогүй, Оростой хийх дайн тулааны талбарт л шийдэгдэнэ" гэж мэдэгджээ.
Халдлагын хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл хүлээсэн. Түүнчлэн АНУ-ын Элчин сайдын яам хоёр долоо хоногийн өмнө Москвад байх иргэддээ олон нийтийн цуглаанаас хол байхыг сэрэмжлүүлж байжээ. Элчин сайдын яам "Хэт даврагчид Москвад болох олон нийтийн цуглааныг онилж байна" гэж тухайн үед мэдэгдсэн.