“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын үеэр Хотын дарга асан Э.Бат-Үүл Метроны төслийг эхлүүлж буйд талархаж байгаа. Гэхдээ энд их ажил бий шүү. 2013 онд хийгдсэн ТЭЗҮ-ийг шинэчлэх ёстой.
Нээлттэй тендер зарласныг би ойлгохгүй байгаа. ТЭЗҮ шинэчлээгүй байж, яаж тендер зарлаад байгаа юм бэ. Хоёрдугаарт, Метроны ажил хийхдээ зүгээр л метро тавина гэж ойлгоод байгаа нь буруу шүү. Метроны бүтээн байгуулалтад ажиллах 1500 гаруй инженер, техникийн ажилтанг бэлдэх шаардлагатай. Үүнээс гадна метроны ажлыг бүрэн дуусгах баталгаа заавал хэрэгтэй. Тэгэхгүй бол метроны нэг нүх ухаж орхичхоод "шантааж"-лаад зогсчихно. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч тал чинь рекетлээд зогсчихвол аюул болно шүү.
Мөн би яаруу тендер зарласныг гайхаад байгаа. Сонгуулийн өмнө PR хийж, яаруу тендер зарлаад "НОГООН АВТОБУС"-ны хэрэг шиг болох вий гэж санаа зовж байна" гэсэн юм.