Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХУД-ийн Нисэх, Яармаг, Цэнгэлдэх, Мишээл экспо, Туул голын орчимд хүний амь, эрүүл мэнд хохироох ТОХИОЛДОЛ их гарч байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 54 секунд

ХУД-ийн Нисэх, Яармаг, Цэнгэлдэх, Мишээл экспо, Туул голын орчимд хүний амь, эрүүл мэнд хохироох ТОХИОЛДОЛ их гарч байна гэж ХУД-ийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалан ярилцлагадаа дурджээ. Тэрбээр "Хан-Уул дүүргийн хувьд Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болон өргөжиж байгаатай холбоотой бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна.

Нэг талаасаа бүтээн байгуулалтын ажил их хийж байгаа нь сайн боловч түүнийг дагаад барилгын компаниуд үйл ажиллагаандаа мөрдлөг болговол зохих Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнийг даган гарсан дүрэм, журмыг мөрдөөгүйгээс үүдэн болгоомжгүйгээр хүний амь, эрүүл мэндийг хохироох гэмт хэрэг нэмэгдэх боллоо. Манай хийсэн судалгаагаар ийм үзүүлэлт гарч байгаа юм. Тухайлбал, 2022 онд энэ төрлийн 14 гэмт хэрэгт прокурор хяналт тавьсан бол 2023 онд 91 болж өссөн нь даруй 6.5 дахин нэмэгдсэн тоон үзүүлэлт. -2023 онд хяналт тавьсан 91 хэргийг судалж үзэхэд тус дүүргийн IV хороонд 20, XX хороонд 12, XV хороонд 10, III хороонд долоо, XXI хороонд зургаан хэрэг гарсан нь өндөр үзүүлэлт боллоо. Өөрөөр хэлбэл, Нисэх, Яармаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, “Мишээл экспо” орчим, мөн Туул голын хойд эрэг дагуу шинэ суурьшлын бүс бий болж барилга, байгууламж олноор баригдаж байгаатай холбоотойгоор энэ төрлийн гэмт хэргийн тохиолдол өндөр байна гэж дүгнэсэн" гэжээ.

Э.Бат-Үүл: Хотын захиргаа газрыг түншлэх ёстой болохоос иргэдийн газрыг авах гэж дайрвал бүтэхгүй
Э.Бат-Үүл: Хотын захиргаа газрыг түншлэх ёстой болохоос иргэдийн газрыг авах гэж дайрвал бүтэхгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.