УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал дөрвөн өдрийн турш үргэлжилж, тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оноосон талаар бид мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын дарга асан З.Энхболд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,
"Намайг 2024 онд нэр дэвшүүлэхгүйн тулд "улстөрд ажиллаж болохгүй" гэж 5 жилийн ял өгч байна. "Эрдэнэс Тавантолгой"-г Хятад-Монголын хамтарсан компанид өгөөгүйн төлөө өс хонзон авсан ялыг шүүх биш, бүлэглэл надад оноож байгаа" гэв.