Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Газын дэлбэрэлтэд өртсөн иргэдийн эмчилгээний зардалд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр, сэтгүүлчдийн зүгээс Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон газын дэлбэрэлтэд өртсөн иргэдэд Засгийн газрын зүгээс ямар дэмжлэг туслалцаа үзүүлсэн талаарх асуултад хариулт өглөө.

Тэрбээр “Өнгөрсөн 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон газын дэлбэрэлтэд өртөж, түлэгдэж гэмтсэн иргэдийн эмчилгээний зардалд Засгийн газрын шийдвэрээр 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Галд өртсөн орон сууц, иргэдийн эд хөрөнгийг асуудлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсны дараа шийдвэрлэнэ” гэсэн юм.

“Малчин түмэндээ тусалья” бөхийн барилдаанаар нийт 192 сая төгрөгийн хандив цуглажээ
“Малчин түмэндээ тусалья” бөхийн барилдаанаар нийт 192 сая төгрөгийн хандив цуглажээ
 
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.