Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Малчин түмэндээ тусалья” бөхийн барилдаанаар нийт 192 сая төгрөгийн хандив цуглажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Монголын үндэсний бөхийн холбоо “Малчин түмэндээ тусалья” хандивын аянг өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ны өдрөөс өрнүүлж, энэ сарын 1-ний өдөр Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг зохион байгуулсан.

Тус барилдааны үеэр бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүд, бөхийн дэвжээдээс малчдадаа хандив өргөсөн болон барилдааны орлого, мөн барилдааны үеэр бөх сонирхогч үзэгчдээс шилжүүлсэн төлбөр болох 192.123.266 төгрөгийн хандивыг малчдадаа тусламж болгон өгчээ.

Дашрамд сонирхуулахад, “Малчин түмэндээ тусалъя” хандивын бөхийн барилдаанд барилдаж нэгээс долоо давсан бөхчүүд давааны шагнал болох 50.000 -3.000.000 төгрөг, ажилласан жаяг дэгийн багийн гишүүд болон уран бүтээлчид, хамгаалалтын албаныхан ажлын хөлсөө хандивласан байна.

Өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ өнгөрсөн сараас 2 хувиар өсжээ
Өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ өнгөрсөн сараас 2 хувиар өсжээ
 
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц