Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерээс сэрэмжлээрэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

ЦУОШГ-аас малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд дараах сэрэмжлүүлэг мэдээллийг ирүүллээ. Тодруулбал,

"Өнөөдөр ихэнх нутгаар мөн энэ сарын 14-нд нутгийн өмнөд хагаст дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна" гэв.

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Идэр голын хөндийгөөр +2...-3 градус, Хэнтийн уулархаг нутаг Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1...+6 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гарцаар гарч явахад нь мөргөж гэмтээсэн жолоочийг 100 төгрөгийн торгосон гэх асуудлыг шалгаж байна
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гарцаар гарч явахад нь мөргөж гэмтээсэн жолоочийг 100 төгрөгийн торгосон гэх асуудлыг шалгаж байна
 
ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 21 улстөрчийг 2 тэрбум ам.долларын авлига авсан хэргээр “Рио Тинто“-гийн туслан гүйцэтгэгч компани Лондонгийн арбитрын шүүхэд хандсан гэх мэдээлэл ХУДАЛ