"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гарцаар зам гарч явахад сигналдаж цочоогоод, дээгүүр нь гарчихсан машинд 100 төгрөгийн торгууль өгч, 5 оноо хасчээ" гэх мэдээлэл цацагджээ. Энэ талаар ТЦА-наас тодруулахад "2024.01.11-ний өдөр Дархан-Уул аймагт бүртгэгдэж, зөрчил шалгах ажиллагаа явагдаж байгаа. Дуусаагүй байна" гэлээ.
Сануулахад, хуульд зааснаар хүний биед хүндэвтэр түүнээс дээш хэмжээний хохирол учирсан нь тогтоогдвол Эрүүгийн хуулиар, бусад үед Зөрчлийн хуулийн дагуу шийтгэдэг аж.
Гэмтлийн зэргийг тусгай мэдлэг бүхий Шүүхийн шинжилгээний газар гаргадаг. Хэрэв дүгнэлт үндэслэлгүй гэж үзвэл дахин хандах хуулийн зохицуулалттай байдаг юм байна.
Одоогоор уг хэргийг эцэслэн шийдээгүй байна.