Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шүүх хурал маргааш үргэлжилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Хоёр цагийн өмнө гэм буруугийн дүгнэлтээ гаргахаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдсөн бол шүүх хурлыг маргааш /2024.03.13/ 10:00 цагт үргэлжлэхээр болжээ.

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс тэднийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэж үзэн шалгаж, хэргийг өнгөрөгч дөрөвдүгээр сард прокурорын байгууллагад шилжүүлсэн. Прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд хүргүүлсэн нь энэ юм.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг.

Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.

СУРВАЛЖИЛГА: Нөөцийн мах худалдаанд гарсан ч яс ихтэй, үнэтэй байна гэх шалтгаанаар иргэд худалдан авахаас татгалзаж байна
СУРВАЛЖИЛГА: Нөөцийн мах худалдаанд гарсан ч яс ихтэй, үнэтэй байна гэх шалтгаанаар иргэд худалдан авахаас татгалзаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.