Увс аймаг, Улаангом сумын тавдугаар багт үерийн хамгаалалтын далан сэтэрч, айлууд усанд автаж болзошгүй тухай дуудлага энэ сарын 9-ний 11:48 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу 10-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид тус сумын мэргэжлийн ангийн ажилтан, Цэргийн штабын дүйцүүлэх албаны алба хаагчидтай хамтран 5 км замыг туулан 11:05 цагт очиж, 150 метр газар шуудуу татаж, 126 м3 шороо асгаж, 1.8 метр өндөр, 200 метр урт, 3.5 метр өргөн даланг сэргээн засварлаж хэвийн болгожээ.