Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Яаралтай тусламжийн тусгай дугаар холбогдохгүй бол +976 угтвар хийж залгаарай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Яаралтай тусламжийн 101, 102, 103, 105 тусгай дугаарууд гар утасны загвараас хамаарч холболт үүсэхгүй байх тохиолдол зарим үед гарч байна. Тиймээс дээрх тусгай дугаарт дуудлага өгөх үед холбогдохгүй байвал өмнө нь +976 угтвар нэмж залгаарай.

Харин тусгай дугаарт шалтгаангүйгээр олон удаа залгаж ачаалал үүсгэх, тоглох, хуурамч дуудлага өгсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйл. Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх:

1.Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гамшгаас сэргийлэх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаа, эмнэлгийн түргэн тусламжид дуудлагаар явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл санаатайгаар эсэргүүцсэн, эсхүл зам гарцыг хаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.

“Хигашикава-Фото фестиваль” олон улсын дунд сургуулийн сурагчдын гэрэл зургийн хөтөлбөр зарлагджээ
“Хигашикава-Фото фестиваль” олон улсын дунд сургуулийн сурагчдын гэрэл зургийн хөтөлбөр зарлагджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.