Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2025-2026 оны Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрийн өргөдлийг ирэх дөрөвдүгээр сарын 29 хүртэл авч байна

Огноо
Унших
1 минут 7 секунд

АНУ-ын Төрийн департамент, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан 2025-2026 оны Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрийн өргөдөл хүлээн авч байна. Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж, жил бүр 4000 орчим гадаад оюутанд тэтгэлэг олгодог.

АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1995 оноос, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр 2010 оноос хэрэгжиж эхэлсэн. 2022 оноос хоёр засгийн газрын санхүүжилттэйгээр нэгдсэн сонгон шалгаруулалт явагдах болж жилд 25 хүртэлх тооны оюутан хамруулж байна.

Цахим өргөдлийн материалыг 2024 оны 4-р сарын 29-ний Улаанбаатарын цагаар 08:00 хүртэл хүлээн авна.

Хамтарсан хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж унших боломжтой.

МАЛЧИД: 10 мянган төгрөгөөр авч байсан тэжээлийн өвс 20 мянгад хүрч, хүнд үед өдөр ирэх тусам үнэ нь нэмэгдээд байхаар УРАМ ХУГАРАХ юм
МАЛЧИД: 10 мянган төгрөгөөр авч байсан тэжээлийн өвс 20 мянгад хүрч, хүнд үед өдөр ирэх тусам үнэ нь нэмэгдээд байхаар УРАМ ХУГАРАХ юм
 
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.