Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦАГ АГААР: Яармаг, Сонгины орчмоор шөнөдөө -40 хэм хүйтэн хононо

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 40 секунд

2024 оны 02-р сарын 21-ний 20 цагаас 02-р сарын 22-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ, өдөртөө ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутаг болон Орхон голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -38...-40 градус, бусад хэсгээр -30...-32 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -38...-40 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -38...-40 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Маргааш (22-ны өдөр) Хангайн уулархаг нутаг болон Орхон голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

СУРВАЛЖИЛГА: Бүрэн хэмжээний кино үзэж буй мэт мэдрэмжийг өгөх медиа арт үзэсгэлэн нээгджээ
СУРВАЛЖИЛГА: Бүрэн хэмжээний кино үзэж буй мэт мэдрэмжийг өгөх медиа арт үзэсгэлэн нээгджээ
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.