Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ө.Гантөр: Малчдын зээлийн үндсэн төлөлтийг 2024 оны 6-р сар хүртэл хойшлуулах боломжтой

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 55 секунд

Орон нутагт үүсээд буй цаг үеийн асуудлаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж, малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах эсэх асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр "Чанарын хувьд малчны зээл хугацаанд төлөгддөг, харьцангуй сайн байдаг. Шадар сайдаас ирсэн саналыг хүлээн авахад бэлэн байгаа. Зээлдэгчдийнхээ үндсэн төлбөрийг тодорхой хугацаанд хойшлуулах боломж бүрэн бий. Малчны зээл нь жилд хоёр удаа буюу мах бэлтгэл, ноос ноолуур боловсруулах үед эргэн төлөлт хийгддэг. Тэгэхээр бид 2024 оны зургадугаар сар хүртэл эргэн төлөлтийг хойшлуулах боломжтой гэж үзэж байгаа" гэсэн юм.

Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 дугаар сар хүртэл хойшлуулахаар зөвшилцөлд хүрлээ
Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 дугаар сар хүртэл хойшлуулахаар зөвшилцөлд хүрлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд