Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Ойрын 2 хоногтоо жавартай хүйтэн хэвээр байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 54 секунд

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын 2 хоногтоо жавартай хүйтэн хэвээр байна.

2024 оны 02 дугаар сарын 22-ноос 2024 оны 02 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд тал хээрийн нутгаар, 25-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 22, 23-нд өдөртөө бага зэрэг хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -19...-24 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -5...-10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -21...-26 граус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна.

140 мянга гаруй малчдын 1.2 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар Төв банк болон арилжааны банкуудтай зөвшилцөлд хүрчээ
140 мянга гаруй малчдын 1.2 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар Төв банк болон арилжааны банкуудтай зөвшилцөлд хүрчээ
 
Х.Нямбаатар: 32-ын тойрог орчмын газрыг чөлөөлж, ахуйн үйлчилгээний төв байгуулна
Х.Нямбаатар: 32-ын тойрог орчмын газрыг чөлөөлж, ахуйн үйлчилгээний төв байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.