Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багын тоглолтын тасалбар 2 цагт зарагдаж дуусан рекорд тогтоолоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 55 секунд

Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг 2025 оны Ази Тивийн Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан шатанд Монголын эрэгтэй шигшээ баг өрсөлдөх юм.

Манай шигшээ баг энэ сарын 22-нд БНХАУ-ын багтай талбайд нь тоглох бол 25-нд Гуамын багийг гэртээ хүлээн авахаар товлогдсон билээ. Уг тоглолтын тасалбарыг shoppy.mn сайтаар дамжуулан борлуулсан бөгөөд суудлаасаа хамаарч 59,000 - 400,000 мянган төгрөгийн үнэтэй байжээ.

Нийт 3,200 үзэгч хүлээн авах боломжтой тус тоглолтын тасалбар борлуулалтад гарснаасаа хойш 80 минутад дуусаж Монголын спортын түүхэнд урьд үзэгдээгүй рекорд тогтоолоо.

Тоглолт энэ сарын 25-ны өдрийн 15:00 цагаас UG Arena спорт ордонд тоглоно.

Маргааш Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж ном хурна
Маргааш Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж ном хурна
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.