Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИД: “Баянгол“ бизнес инкубатор төвд гарсан галыг захиалгатай гэдэгт 99,9 хувь итгэлтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Өнгөрөгч лхагва гараг буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр БГД-ийн 29-р хороонд байрлах "Баянгол" бизнес инкубатор төвд гал гарсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор худалдаа эрхлэгчид мэдээлэл хийлээ. Энэ үеэр худалдаа эрхлэгчдийн төлөөлөл,

"Одоогоор галын дүгнэлт гараагүй. Шинжээчид ажиллаж байна. Галын шалтгааныг юу байсан талаар иргэд болон сошиал орчинд таамаг дэвшүүлж байна. Бид уг галыг захиалгатай гэдэгт 99,9 хувь итгэлтэй байна.

Галын тархацыг алдалгүй унтрааж чадсан ОБГ-ын алба хаагчдадаа маш их баярлалаа. Энэ цагийн эгэл баатрууд байна лээ. Бид тухайн цаг мөчид галын тархалт хажуугийн ААН-үүд рүү орох вий гэсэн айдастай байсан. Мөн нийт цагдаагийн бие бүрэлдэхүүндээ баярлалаа.

Гал гарах үед манай харуул хамгаалалтын хяналтын камерууд хэвийн ажиллаж байсан. Бидний хардаад байгаа зүйл нь хард диск нь 2 сарын 8-ны өдрөөс хойш бичлэг хадгалаагүй байна. Дэлгэцэн дээр 16 камер хэвийн ажиллаж байсан хэрнэ битүүний урд өдөр худалдаачдын анхаарал сарнисан энэ үед мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх ажиллагаа явуулсан юм биш биз гэдэг хардлага нэгдүгээрт байна. Урд нь камерын бичлэгийг 30 хоног хадгалдаг байсан. Гэтэл яагаад гал гарахаас 7 хоногийн өмнө ийм процесс явагдав. Үүнийг хууль хяналтынхан тодруулах байх" гэх мэдээллийг өглөө.

ЗТХТ: Баян-Өлгий, Архангай, Завхан аймгийн уулархаг нутгаар хүчтэй цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
ЗТХТ: Баян-Өлгий, Архангай, Завхан аймгийн уулархаг нутгаар хүчтэй цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.