УЦУОШГ-аас цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг ирүүллээ. Тодруулбал,
Өнөөдөр буюу 2024.02.16-ны өдөр Фён салхины нөлөөгөөр Ховдын нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга, Завханы нутгаар хүчтэй цасан шуурга шуурах тул онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна.
Мөн өглөөний 08:00 цагийн ажиглалтын мэдээгээр Ховд аймгийн Зэрэг суманд салхины дундаж хурд 25м/с, түр зуур 39м/с хүрч цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч хүчтэй салхилж байна.