Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ Зуунмод дагуул хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Нийслэлийн Засаг даргын A/1542 захирамжаар байгуулсан Ажлын хэсэг өнөөдөр хуралджээ.

Тус Ажлын хэсэг нь бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий суурьшлын зөв тогтолцоотой хотыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Нийслэл хотын Шинэ Зуунмод дагуул хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэгтэй юм.

Дээрх хуулийн төсөлд тусгахаар олон улсын сайн туршлагыг өөрийн орны онцлогт тохируулах боломжийг судалж, бусад улс орны эрх зүйн орчны харьцуулсан судалгааг хийж байна.

Мөн хөрөнгө оруулалтад суурилсан засаглал, эдийн засаг, хот төлөвлөлтийн талаарх нарийвчилсан зохицуулалт, татварын орчин, хувийн хэвшлийг дэмжих боломж нөхцөлийг тусгахаар ажиллаж буй аж.

ТУУЛАЙ ЖИЛ: Монгол Улсад ямар үйл явдлууд ӨРНӨВ...
ТУУЛАЙ ЖИЛ: Монгол Улсад ямар үйл явдлууд ӨРНӨВ...
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд