Гитарчин Д.Өлзий-Орших “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваатай цахим орчинд маргаан үүсгэж, өөрийн тус хамтлагт зориулан зохиож өгсөн дуунуудаа цаашид дуулуулахгүй, хориглолоо хэмээн мэдэгдсэн. Тэгвэл дөнгөж сая "Надад ашиг өгдөггүй, өөр улсуудыг тэжээдэг дуунууд тэгвэл хаана ч дуулагдах шаардлагагүй" хэмээн өөриийн цахим хуудсандаа нийтэлсэн байна.
Дуучин А.Хаянхярваагийн тухайд, “Саяхан даа, бие даасан тоглолтоо хийх гээд миний дүү ахынхаа тоглолтод оролцоод өгөөч, чамд бүх насаараа дуулах эрхийг өгье гээд тохиролцоод гар бариад бөөн юм болсон доо” хэмээн байр сууриа илэрхийлээд буй юм.