Цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21:21 цагт Баянгол дүүргийн .... зочид буудалд ухаангүй хүн өргөж оруулж ирлээ гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хойшлуулшгүй эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар 34 настай, эрэгтэй Т гэгч нь иргэн С-г зодож, амь насыг нь хохироон хэргийн газраас зугтаасан байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Ухаан дутсан газарт уур ноёлдог, архидалт, уурын мунхгаар ухрааж болохгүй, харамсаад барахгүй эрдэнэт хүний амь хохирч, өөр нэг нь нийгмээс тусгаарлагдан олон жил шоронд суух тавилан тохиож байна. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг ухаантай, хүлээцтэй байж, багтаж ядсан ааг омгоо хэдхэн хором барьж, архи гэдэг хар уснаас холуур явахыг зөвлөж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.