Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш ЕБС-ийн сурагчдын хичээл эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

2023-2024 оны хичээлийн жилд ЕБС-д 781 мянга 178 хүүхэд суралцаж байгаа. Улсын хэмжээнд 2023 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс эхэлсэн ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт дуусгавар болж буй.

Иймд ЕБС-ийн бүх ангийн сурагчдын гуравдугаар улирлын хичээл маргааш буюу нэгдүгээр сарын 29-ний өдөр эхэлнэ. Харин гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 01-нээс долоо хоног үргэлжлэх аж.

Хичээл эхлэх гэж буйтай холбогдуулан Боловсролын Ерөнхий Газраас /БЕГ/ сургуулийн удирдлагуудад сургууль орчмын аюулгүй байдалд анхаарахыг зөвлөсөн байна. Үүнд:

  • Сургууль орчмын цас мөсийг цэвэрлэж, халтиргаагүй болгох
  • Хүүхэд халтирах, мөргөх аливаа зүйлсийг илрүүлж, зөөлөвч хамгаалалт хийх
  • Биеийн тамирын заал, тоглоомын талбайд үзлэг хийж, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх
  • Ил задгай цахилгааны утас байгаа эсэхийг шалгаж, хүүхэд хүрэх эрсдэлгүй болгох
  • Ухсан нүх, шуудуу, траншейн болон замын эвдрэлийг таглаж битүүлэх
  • Замын нөхцөл байдал, замын тэмдэг тэмдэглэгээг шалгах, засварлах
  • "School police" хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж, сурагчдаа хүлээж авах бэлтгэлээ хангах.
Л.Энх-Амгалан: Улаан-Уул сумын сургуулийн барилгын ажил дууссан гэж улсын комисс хүлээж авсан нь цэвэр албан тушаал, авлига, ашиг сонирхлын гэмт хэрэг
Л.Энх-Амгалан: Улаан-Уул сумын сургуулийн барилгын ажил дууссан гэж улсын комисс хүлээж авсан нь цэвэр албан тушаал, авлига, ашиг сонирхлын гэмт хэрэг
 
Нийслэлийн мөсний шагайн харвааны аваргууд өнөөдөр тодорно
Нийслэлийн мөсний шагайн харвааны аваргууд өнөөдөр тодорно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.