Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Улаан-Уул сумын сургуулийн барилгын ажил дууссан гэж улсын комисс хүлээж авсан нь цэвэр албан тушаал, авлига, ашиг сонирхлын гэмт хэрэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 25 секунд

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын сургуулийн барилгыг шинэчлэх ажил 2013 онд эхэлсэн ч өнөөг хүртэл ашиглалтад орохгүй царцаж, улмаар анги танхимыг ил зуухаар галлаж буй талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл үүнтэй холбогдуулан БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал,

"Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг "Есүй орд" ХХК барихаар 11 жилийн өмнө ажил нь эхлээд өнөөдрийг хүртэл дуусаагүй. Энэ бол Монгол Улсын түүхэнд хамгийн удаан баригдсан ч дуусаагүй барилгын ажлаар хар толбо болж үлдэнэ.

Хөвсгөл аймгийн барилга, хот байгуулалтын газар, улсын комисст багтдаг эрх бүхий, нэр бүхий хүмүүс хуйвалдаж, гарын үсэг зурж улсын комисст хүлээж аваад, тус компанид 100 хувь мөнгийг нь олгочихсон байдаг. Дуусаагүй барилгыг 100 хувь дууссан гэж олон хүн нийлж гарын үсэг зурна гэж байх уу. Энэ бол цэвэр албан тушаал, авлига, ашиг сонирхлын гэмт хэрэг мөн.

Хуулийн байгууллагын дүгнэлт гарч байж улсын комисст хүлээж авсан хууль бус акт цуцлагдаж байж дараагийн шийдвэр гардаг хуультай. Би өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлээр очиж ажиллахдаа хуулийн байгууллагын дүгнэлт гарангуут тус компанийн эрхийг цуцалж, хар жагсаалтад оруулна гэдгээ хэлсэн. Ажлыг өөр компанид шилжүүлж, богино хугацаанд 100 хувь гүйцэтгэж ашиглалтад оруулна гэдгийг сайдын хувьд хариуцлагатай хэлье.

Улаан-Уул сумаас гадна Ренчинлхүмбэ суманд яг адилхан ийм нөхцөл байдал үүссэн. Улсын комисс нэрээр авилгал авдаг нь хариуцлагаа үүрээд яв, ажлыг нь дуусгах үүргийг би өөр дээрээ авч ажиллана. Баянзүрх сумын сургууль ашиглалтад орсон. 2024 онд Цагааннуур суманд дотуур байр бүхий шинэ сургууль, цэцэрлэгийн цогцолбор, Хатгал тосгон, Алаг-Эрдэнэ сумдад шинэ сургууль, шинэ цэцэрлэгүүд баригдана" гэжээ.

S’Outlets барилгын 3 давхар обьектийг агуулахын хамт нурааж дуусаж байна
S’Outlets барилгын 3 давхар обьектийг агуулахын хамт нурааж дуусаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.