“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал 6 дахь өдрөө хаалттай хуралдаж байна.
Шүүх хурал нийт таван удаа хойшилсон. Хамгийн сүүлд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд товлогдсон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшилсон байдаг.
Сануулахад, АТГ-аас хэргийг шалган, өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхийн шатанд очсон юм. Тодруулбал, Т.Аюурсайханыг "Гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн" зэрэг үндэслэлээр, Б.Ганхуягийг "Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн" хэмээн буруутгаад байгаа билээ.