2024 оны 01 дүгээр сарын 22-ноос 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Ихэнх хугацаанд цаг агаар тогтуун байна.
Хур тунадас: 22, 30-нд Хангайн уулархаг нутгаар, 28-нд Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 28-нд зүүн аймгуудын нутгаар, 29-нд говийн аймгуудын нутгаар, 31-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 28, 29-нд зүүн аймгуудын нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -17...-22 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Бүх хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-35 градус, бусад хэсгээр -22...-27 градус, өдөртөө бүх хэсгээр -10...-15 градус хүйтэн байна.