Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийтийн тээврийн парк шинэчлэл мөн дахин төлөвлөлтийн хүрээнд автобусны буудал дээрх чиглэл, маршрутын мэдээллүүдийг шинэчлэх үүрэг чиглэл өглөө.
Сануулахад, Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих юм. Тус зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарна.
Нийтийн тээврийн сүлжээний дахин төлөвлөлтийг харахыг хүсвэл ЭНД дарна уу.