Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газарт КАБИНЕТИЙН ЗАРЧИМ алга

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 5 секунд

Өнөөдөр Эдийн засаг, хөгжлийн яамнаас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэх эсэх дээр гишүүд Ч.Хүрэлбаатар сайдаас асуулт асууж, үг хэлсэн.

Дээрх хуулийн тухайд, өнгөрсөн хавар шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан ч зарим заалтууд нь асуудал дагуулаад байсан тул хэсэг хугацаанд гацсан. Тухайлбал, гадныханд 100 жилээр Монголын газрыг эзэмшүүлэх гэж байна хэмээн олон нийтийн дунд багагүй шүүмжлэл дагуулсан билээ. Тэгвэл удтал хүлээсний эцэст ийнхүү УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.

Гэтэл хамгийн сонирхолтой нь УИХ-ын гишүүд, сөрөг хүчнийхэн гэхээс илүүтэйгээр Засгийн танхимын гишүүд хөрөнгө оруулалтын тухай хуулийг багагүй эсэргүүцэж байв. Тодруулбал,

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн "Хөрөнгө оруулалт нэрээр гадныханд нээлттэй байж болохгүй гэж би хэлээд байна. Бид тусгаар тогтнолоо хайрлах ёстой. Гуравхан сая хүнтэй улс дороо уусаад алга болно. Хууль дээр чинь ямар ч босго алга” гэх байр суурийг илэрхийлж, шүүмжилсэн.

Түүнчлэн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Оруулж ирж байгаа хууль чинь учир дутагдалтай байна. Хуульд босго байх ёстой. Хөрөнгө оруулалтын хуулийн босгыг нь авч хаяснаар аюул дагуулж байна. Магадгүй 10 жилийн дараа монголчууд газар нутаг дээрээ цөөнх болоод явж байхыг үгүйсгэх арга алга” гэж мөн л шүүмжлэв.

Уг нь Засгийн газар аливаа асуудалд кабинетийн зарчмаар нэг баг болон ажиллах ёстой. Гэвч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ зарчмаар ажиллаж чадаж байна уу гэдэг асуудал урган гарч ирж байна.

Яагаад гэвэл Засгийн газар аливаа хуулийг УИХ-д өргөн барихдаа дотооддоо сайтар хэлэлцэж эцэслэх ёстой. Гэвч өөрсдөө хэлэлцэж, өргөн барьсан хуулийг ЗГ-ын гишүүд нь чуулган дээр эсэргүүцэж буй нь сөрөг хүчнийхний эгдүүцлийг ч хүргээд байгаа юм.

Тойрог томссонтой холбоотойгоор нэр дэвшихээр шийдсэн хүмүүс олон нийтийн анхаарлыг татах гэж ямар ч хамаагүй зүйл ярьж эхэлж байна.

УИХ-аар хэлэлцэж буй хуулиуд Засгийн газрын хууль учраас үнэхээр асуудалтай байгаа бол хуулиа засаж оруулж ирэх ёстой. Хэрвээ асуудал үүсээгүй байхад, гишүүд нь микрофон ашиглаж хувийн улстөр хийж байгаа бол Засгийн газар эдгээр гишүүддээ хариуцлага тооцож, асуудлыг нэг мөр болгох хэрэгтэй байгаа юм.

Үгүй бол иргэд олон нийт буруу мэдээлэл авч, хөрөнгө оруулалтыг эсэргүүцэх хандлага нийгэмд үүсээд буй.

ШУУРХАЙ: Гандангийн ойролцоо шашны дэлгүүр шатаж байсныг аюулгүй болгож, галыг бүрэн унтраахаар ажиллаж байна
ШУУРХАЙ: Гандангийн ойролцоо шашны дэлгүүр шатаж байсныг аюулгүй болгож, галыг бүрэн унтраахаар ажиллаж байна
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.