Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Залуучууд УЙЛЖ, ах нар ИНЭЭЛДЭХ цаг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 55 секунд

Ирэх парламентын сонгуулиас эхлэн томсгосон тойрог хэрэгжихээр болсон. Уг нь хуулийн дагуу хоёрдугаар сарын 1-ний дотор тойргийг тодорхой болгож, тогтоол гаргах ёстой байтал 12 дугаар сард багтааж, тойргийг бүсчлэн томруулсан. Үүний цаад шалтгаан нь залуучууд ажлаа өгөх үү, төрийн албандаа үлдэх үү гэх сонголтыг үлдээсэн гэх. Хууль аль хэдийнээ батлагдсан учраас яах ч аргагүй.

Бид өмнө нь томсгосон тойргийн давуу болон сул талыг танилцуулсан билээ. Тухайлбал, бие даагчид болон жижиг нам, эвслүүдийн сонгогдох байдал буурна. Түүнчлэн залуучууд, эмэгтэйчүүд тойргоос сонгогдох магадлал эрс буурах юм. Тиймдээ ч ялангуяа, МАН дотор ах нартаа гомдсон “АРМИ” бий болжээ.

Яагаад гэвэл сонгуульд нэр дэвшинэ гэсэн итгэл үнэмшилтэйгээр дөрвөн жил хөрөнгө санхүүгээ зарцуулан байж, тойргоо усалсан нөхдийн найдвар талаар болсон.

2023 оны төгсгөлд төрийн цөөнгүй албан тушаалтнууд ажлаа өгөхөөр байсан ч тоотой хэдэн хүн л ажлаа хүлээлгэн өгөв. Ажлаа өгсөн хүмүүсийг артай, найдвартай учраас сонгууль руу орж ирж байна гэж улс төрийн хүрээнд харж байгаа юм. Тэд жагсаалтад багтана эсвэл тойргоос нэр дэвшинэ.

Томсгосон тойрог нь 3-4 аймагт өрсөлдөөн өрнөхөөрөө онцлог. Тиймээс ганцхан аймагт л өөрийгөө арай ядан таниулж буй аймаг, сумдын Засаг дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд нар маш их гомдоллож, ийнхүү “АРМИ” байгуулах хэмжээнд хүрээд байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “GoMongolia” үндэсний брэндийг олон улсад танилцуулна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “GoMongolia” үндэсний брэндийг олон улсад танилцуулна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа маргааш хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа маргааш хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.