Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нарыг цагдан хорьжээ

Ангилал
Улс төр Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 56 секунд

"Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах эхний шатны сонсголын үеэр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нарын хүмүүс 2020-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457.3 га газар эзэмших эрх олгосон талаар мэдээлэл ил болсон билээ.

Дээрх хэргийг АТГ-аас шалгаж эхлээд байсан юм. Тэгвэл өнгөрсөн сарын 25-ны өдөр прокурорын саналын дагуу шүүх хэлэлцээд, Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарт өмнө нь авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналаас татгалзсан байдаг.

Харин дээрх шийдвэрээс долоо хоногийн дараа ийнхүү цагдан хорих шийдвэрийг гаргажээ.

Цэргийн бүртгэл маргааш эхэлнэ
Цэргийн бүртгэл маргааш эхэлнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд